Tour schedule

# Destinations Durations Point Tour price Phone
1 5 days tour to Terelj, Hustai national park 5 days 4 nights - 530$ 95952233
2 4 days tour to Terelj national park 4days 3 nights - 450$ 95952233
3 8 days tour to Terhiin tsagaan lake 8 days 7 nights - 740$ 95952233
4 5 days tour to Bayangobi,Terelj national park 5 days 4 nights - 530$ 95952233
5 8 days tour to Huvsgul lake 8 days 7 nights - 810$ 95952233
6 7 days tour to South gobi 7 days 6 nights - 1100$ 95952233
7 8 days tour to South gobi 8 days 7 nights - 1330$ 95952233
8 7 days tour to Selenge 7 days 6 nights - 810$ 95952233
9 7 days tour to Harhorin-Ugii lake 7 days 6 nights - 760$ 95952233
10 6 days tour to Huvsgul Lake 6 days 5 nights - 1000$ 95952233
11 6 days tour to Harhorin 6 days 5 nights - 610$ 95952233
12 8 days tour to Ugii lake 8 days 7 nights - 810$ 95952233
Tour schedule
976+7011-6969, 976+9595-2233

 “Тэнгэр трэвел” ХХК  Монгол улсын тэргүүлэх ач холбогдол бүхий Аялал жуулчлалын салбарт тууштай, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж монголынхоо жуулчдыг  дэлхийн улс орнуудад, олон улсын болон өөрийн орны  жуулчдыг Монгол орноороо аялуулсаар ирсэн төдийгүй дотоод гадаадын чиглэлд аялуулсан жуулчдынхаа тоогоороо, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг чанартай, хариуцлагатай, найдвартай өндөр түвшинд хийдэг гүйцэтгэлээрээ Аялал жуулчлалын салбарын  арвин их  туршлага хуримтлуулсан  үндэсний тэргүүлэгч  компани билээ.

Бидний алсын хараа:

Хамгийн их итгэл хүндэтгэл хүртсэн Аялал жуулчлалын компани байна.

  • Үйлчлүүлэгчээ байнга сонсож, тэдний хэрэгцээ шаардлага хүлээлт, сэтгэлд нийцүүлэн үйлчилснээр үйлчлүүлэгчдийн хүндэтгэлийг хүлээнэ.
  • Компаний нэр хүндийг өсгөн нэмэгдүүлж, ажилтан Тэнгэр трэвел компанид ажиллаж байгаагаараа бахархаснаар ажилтаны хүндэтгэлийг хүлээнэ.
  • Аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийн төлөө харилцагч, хамтрагчдынхаа харилцан ашигтай хамтын ажиллагааг ханган ажилласнаар салбарынхаа  хүндэтгэлийг хүлээнэ.
  • Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, улс орныхоо хөгжил цэцэглэлд хувь нэмрээ орууулснаар иргэд, олон нийтийн хүндэтгэлийг хүлээнэ.

Бидний эрхэм зорилго:

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр үйлчлүүлэгчийнхээ амьдралын чанарыг тасралтгүй сайжруулж, чанартай, найдвартай, хариуцлагатай байдлыг эрхэмлэсэн аялал жуулчлалын салбарын жишиг компани байна.

  • Үйлчлүүлэгчийн аялаж амрах хүсэл, хэрэгцээг найдвартай, чанартай, сэтгэлд хүрсэн үйлчилгээгээр хангаж аяллын амтыг мэдрүүлэн амьдралыг нь илүү сонирхолтой аз жаргалтай болгоно.
  • Үйлчлүүлэгчийн үзэл бодол, хэрэгцээ, сонирхол, хүсэл мөрөөдөл, боломж бололцоог харгалзан, эрэлт хэрэгцээнд нь нийцүүлсэн аяллын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоно.
  • “Үйлчүүлэгчийг  нэн тэргүүнд” тавьсан Монголын аялал жуулчлалын салбарын жишиг компани байна.

Бидний үнэт зүйлс:

  • Манлайлал
    Зорилго, зорилтоо хэрэгжүүлэх боломжийг тодорхойлон баг хамт олноо уриалан, үлгэрлэн ажиллаж, тэднийг зоригжуулан, илүү ихийг хийж бүтээхэд нь дэмжлэг үзүүлэн хамтдаа хөгжинө. 
    Ажилтан бүр компаний хөгжил, баг хамт олныхоо тусын тулд бусдыгаа манлайлана.
  • Үнэнч байдал
    Хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, компаний дүрэм, журам, зааврыг дагаж мөрдөхөөс гадна компаний хөгжлийн төлөө нэгдмэл сэтгэлтэйгээр үнэнчээр ажиллана.
    Эрхэлсэн ажил, зорьсон зорилго, өөрийн хамт олныхоо их үйлсэд үнэнчээр зүтгэж  бусдыгаа үлгэрлэж, бусаддаа эерэг нөлөөг үзүүлнэ.
  • Идэвх зүтгэлтэй өөриймсөг үзэл
    Зорьсон зорилго, шаргуу зан, цөхрөлтгүй оролдлогоор хариуцаж буй ажилдаа амжилт гаргахын төлөө  чин сэтгэлээсээ  ажиллана.
    Шинэ зүйлсийг хэний ч шахалтгүйгээр бие даан суралцаж өөрийгөө хөгжүүлж, ажлын бүтээмжээ дээшлүүлнэ.
    Ажилдаа өөриймсөг сэтгэлээр хандаж, ажлаа зөвхөн ажлын цаг ажил үүргийн хувиараар хязгаарлахгүйгээр сэтгэл гарган гүйцэтгэж, амжилтанд хүрнэ.
    Асуудал шийдвэрлэхийн төлөө үргэлж зүтгэж, байнга суралцан, хүчин чармайлтаа дайчлан, төгс төгөлдөр байдлын төлөө тэмцэнэ.
  • Шинэ санаа, бүтээлч байдал
    Ажлынхаа бүтээмжийг сайжруулахын төлөө шинийг санаачлан аливааг сайжруулах шинэ боломж бололцоог үргэлж бий болгоно.
    Аливаа шинэ бүтээл, оновчтой санал ажилтан бүрээс, хийж буй ажил болгоноос гарах боломжтойг үргэлж санаж ажиллана.
    Эрсдлийг оновчтой тооцоолон, алдаанаасаа суралцаж, шинэ боломжийг судлаж, чөлөөтэй сэтгэж, амжилт гаргана.
  • Багийн сэтгэлгээ, хамтын хариуцлага
    Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, нэгдсэн зорилготой, түүнийхээ төлөө хамтын  хариуцлага хүлээсэн, ур чадварын хувьд бие биенээ нөхөн ажилладаг, туслаж дэмждэг, итгэлцэл, хүндлэл бүхий эелдэг харьцааг бий болгосон харилцан нягт хамтран ажилладаг баг байна.
    Баг хамт олон нь хоорондоо нээлттэй байж, асуудлыг илэн далангүй ярилцаж, асуудал бэрхшээл тулгарсан, эсвэл нэмэлт ажил хийх хэрэгцээтэй үед багийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүрт тавьж хамтарч ажиллаж, хамтдаа хариуцлага хүлээх чадвартай хамтач сэтгэлгээтэй байна.
  • Хурдтай ажиллагаа
    Ажлаа гүйцэтгэхийн төлөө цаг хугацаатай уралдаж, бүхнийг илүү хурдтай, илүү найдвартай гүйцэтгэнэ.
    “Хурдтай ажиллах”, “бас дахин хурдтай ажиллах” гэсэн шаардлагыг ажилтан бүр өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
    Хэрэглэгч, үйлчлүүлэгчийн аливаа асуудлыг шийдвэрлэх, тав тухтай, сэтгэл хангалуун байх, үйлчилгээний чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө өөрийгөө дайчлан хурдтай ажиллана.

 Бизнесийн философи:

Үйлчлүүлэгчийн эрх ашиг, сэтгэл ханамжийг  нэн тэргүүнд тавьж ажиллана.

  • Үйлчлүүлэгчийн эрх ашгийг богино хугацааны арилжааны ашиг сонирхолоос дээгүүр тавьж, компаний урт хугацааны хөгжлийг хангахад чиглүүлнэ.
  • Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагыг сайтар ойлгож мэдсэний үндсэн дээр дээд зэргийн шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээгээр ханган ажиллана.
  • Үйлчлүүлэгчтэй илэн далангүй, үнэнч харьцаж, тэдний санал сэтгэгдэлд хүндэтгэлтэй хандаж, үйлчлүүлэгчийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагатай хамт хөгжин дэвжинэ.

Менежментийн философи:

Ажилтны хөгжил дэвшлийг чухалчлан үзнэ.

  • Ажилтаны тав тухтай ажиллах орчин нөхцөл, ажлын бүтээмжийг оновчтой үнэлэх сэтгэл татам урамшууллын үнэлгээний  системийг хөгжүүлнэ.  
  • Ажилтан хөгжин дэвших таатай орчинд мэргэжлийн болон хувь хүний хувьд өсөн хөгжих боломжийг бүрдүүлнэ. 
  • Ажилтандаа итгэл, хүндлэл үзүүлж, амжилт руу тэмүүлэх боломжоор хангаж, зоригжуулан, идэвхжүүлснээр зорилгодоо хүрч, хөдөлмөрийн бүтээмжээсээ хүртэх сэтгэл ханамжийг дээшлүүлнэ.

Бидний баримтлах ЁС ЗҮЙ

  • Хамт олноо “Нэг  гэр бүл” гэж үзнэ.
  • Үйлчлүүлэгчээ бид “Ахан дүүс”-ээ гэж  дээдлэнэ.
  • Хамтрагч, түншүүд бол бидний “Найз нөхөд” мөн.
  • Өрсөлдөгчөө бид “Хөрш айлаа” гэж үзнэ

Ажилтаны хөгжил, дэвшлийг чухалчлан үзнэ

Бидний үйл ажиллагаандаа баримтлах зарчмууд:

  • Компани нь хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ажилтан нь байгууллагынхаа үзэл баримтлалыг ойлгож байгууллагын соёлыг хүндэлж дүрэм журмыг хэрэгжүүлнэ.
  • Бид өөрсдийн нөөц боломж хүчээ нэгтгэн хамтран ажиллаж,  хамгийн тааламжтай ажлын орчинг бүрдүүлнэ.
  • Ажилтан бүр зөв бодолтой, зөв хандлагатай, зөв сэтгэлтэй, зөв үйлдэлтэй зөв юм хийдэг байхыг эрхэмлэнэ.
  • Ажилтан бүр үйлчлүүлэгчийнхээ эрэлтийг мэдэрч тэдгээрийн хүсэн хүлээсэн үйлчилгээг үзүүлж ажиллана.  
  • Ажилтан үйлчлүүлэгчийн гомдлыг хүлээн авсан бол, эсвэл таньд гомдол гаргасан  бол түүнийг өөрийнхөө асуудал гэж үзэж гомдлыг барагдуулах ажлыг түргэн шуурхай хийнэ.
  • Хүн бүрийн нэр төрийг эрхэмлэн адил тэгш хүндлэл үзүүлэн харилцана.
  • Байгууллагын ёс зүйн зарчмыг хувийн үзэл бодлоосоо дээгүүр тавьж ажиллана.
  • Нөөцийг ашиглах шинэ санал, санаачлага гаргаж, аливааг сайжруулах боломжийг эрэлхийлдэг бүтээлч хандлагыг хөхүүлэн  дэмжинэ.
  • Ажилтан эрхэлсэн ажил, хүлээсэн үүрэг даалгавраа хариуцлагатай нэр төртэй гүйцэтгэдэг байна. 
  • Үйлчилгээний ажилтаны болон үйлчилгээний байгууллагын стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
  • Үйлчлүүлэгчиддээ  хэрэгцээтэй цагт нь туслаж, зөвлөгөө өгч, тэднийг  аливаа эрсдлээс хамгаалж  ажиллана.
  • Бид өдөр бүр өөрийн  үйлчлүүлэгчээ  олж тэдэнд үнэнч байж хүндэтгэлтэй  харьцана.
  • Ажилтан бүр эрхэлсэн ажил үйлчилгээнийхээ алдааг байнга шалгаж тасралтгүй сайжруулалт хийнэ.
  • Өрсөлдөгч  компаниудтай хүндэтгэлтэй харьцан зах зээлд эрүүл шудрагаар өрсөлдөх зарчмын баримтална.

Бид Нийгмийн хариуцлагын хүрээнд:

Ард түмнийхээ соёл урлаг, боловсролын үйл ажиллагааг дэмжих, Аялал жуулчлалын талаарх танин мэдэхүйн мэдлэгийг ард иргэддээ түгээх  зорилго бүхий олон ажлуудыг амжилттай зохион байгуулж байна.  Эдгээрээс товч дурдвал:

  • 2012 онд “Шинэ дэлхий” телевизтэй хамтран “Та яг одоо аялмаар байна уу” телевизийн цуврал нэвтрүүлэгийг санаачлан, ивээн тэтгэгчээр оролцож нийт 10 аялагчийг Хонконг, Хайнан, Чэжү, Бээжин, Утайд үнэ төлбөргүйгээр амжилттай аялуулж олны талархалыг хүртсэн.
  • 2012 оны 12 дугаар сард “ТВ5” телевизтэй хамтран “Ододтой бүжиглэе” нийтийн цэнгээнт бүжгийн анхны реалити шоуг ивээн тэтгэж соёл урлагыг дэмжих ажилд өөрийн хувь нэмрээ оруулж тэргүүн байрт шалгарсан 2 хосыг “Газрын диваажин Хайнан” аралд аялуулж ирсэн.
  • 2013-2014 онд “Соён гэгээрүүлэгч” телевизтэй хамтран “Тэнгэр трэвелийн замаар тив дэлхийг тойрцгооё” төслийн хүрээнд Дэлхийн аялал жуулчлалын төв болсон 9 улсыг зорьж танин  мэдэхүйн цуврал нэвтрүүлэг бэлтгэж Аялал жуулчлалын талаарх мэдлэг ,мэдээлэлийг ард түмний хүртээл болголоо.
  • 2014 оны 2 дугаар сард Facebook хуудсаар дамжуулан оюутан залуучуудын дунд Валентины баяраар “Хайрын бэлэг-аялал” уралдаан зарлаж, тэргүүн байрт шалгарсан 2 хосыг “Үзэсгэлэнт Чэжү” аралруу үнэ төлбөргүйгээр аялуулж ирсэн.
  • 2014 оны 4 дүгээр сараас “ТВ8” телевизтэй хамтран нийтийн дуучид оролцсон “Хамтдаа-2” шоу нэвтрүүлгийн 30 дугаарыг ивээн тэтгэж, тэргүүн байрт шалгарсан Батсайхан ахлагчтай багийн нийт 8 хүнийг “Газрын диваажин Хайнан” аралд аялуулж Соёл урлагийг дэмжих үйлсэд  хувь нэмрээ оруулж ирлээ.
  • 2014 оны 6 дугаар сард “Эх үрсийн баяр”-т зориулан хүүхэд багачуудын дунд “Ээждээ барих нандин бэлэг-аялал” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулж, тэргүүн байрт шалгарсан хүүхдийн ээжийг Бээжин хотоор үнэгүй  аялуулав.
  • Монгол орны хүүхэд залуус, ард иргэдийн оюуны хөгжилд хувь нэмрээ оруулан иргэдэд аялал жуулчлалын боловсрол олгох, оюуны хөрөнгө оруулалт хийх, хүн бүрт аялах боломжийг бий болгох зорилгоор компанийхаа Facebook хуудсаар дамжуулан хамгийн өндөр шагналын сантай уралдаан зарлаж, 10 жилийн турш сар бүр нэг хүн нийт 120 хүнийг гадаадын улс орнуудад үнэ төлбөргүй аялуулах төсөл хэрэгжүүлж эхлээд амжилттай явагдаж байна. Энэхүү төслийн хүрээнд одоогоор 15 хүнийг Хайнан, Тайланд, Хонконг, Чежү, Байгаль нуур, Япон, Сөүл, Бали, Бээжин Утай, Дубай  гэх мэт  чиглэлүүдэд аялуулаад байна

Цаашид бид нийгмийн хариуцлагын хүрээнд ард иргэд, нийгмийн сайн сайхны төлөө боловсрол, соёл урлаг, байгаль орчин, эрүүл мэнд, хүүхэд залуус, нийгмийн эмзэг бүлгүүдэд чиглэгдсэн  олон ажлуудыг   зохион байгуулахаар төлөвлөж байна .